2011-02-22,11:25

Бяцхан зөвлөгөө


Бяцхан зөвөлгөөнүүд - Сосискийг ууранд жигнэх юм уу бага зэрэг шараад идвэл улам амтлаг болдог. - Хоол амтлагчдыг /лаврын навч, халуун ногоо, сармис, халиар гэх мэт/ болон давсыг шөлөнд хамгийн сүүлд хийвэл зохистой байдаг. - Хальстай төмсийг чанаж болгосны дараа хүйтэн усаар зайлахад хальс нь маш амар арилдаг. - Халуун улиралд яншуй, гоньдыг битүү тагтай саванд хийвэл чанараа алдахгүй удаан хадгалагдана. - Жигнэмэгийг шарахаас нь өмнө 2-3 цаг сүүн дотор байлгавал улам амтлаг болдог. - Котлет юм уу шницелийг зөөлөн болгохын тулд шарахаас нь 1-2 цагийн өмнө уксус, ургамлын тосонд хутгах хэрэгтэй. - Зузаан ёроолтой саванд сүүг хөөрүүлэхийнхээ өмнө ёроолыг нь хүйтэн усаар зайлвал түлэгдэхгүй. - Сонгино хэрчсэн хутганы ирийг арилгахдаа ирийг нь хуурай луувангаар арч. Харин гарынхыг давсаар үрвэл тэр дороо арилна. - Бяслагийг бүтэн хэрчмээр нь ширхэг ёотонтой хийвээс хатаж муудахгүй. - Ууранд жигнэж буй бууз мэтийн идээг хурдан болгохын тулд усанд нь давс хийвэл температур нь нэмэгддэг. - Хэрэв танд талхны зориулалтын сав байхгүй бол шилэн юм уу паалантай савны ёроолд нь цэвэрлэсэн чийгтэй төмс юм уу чимх давстай хийвэл хатахгүй.
бичсэн: togsoo төрөл: bagsh | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 327

Сэтгэгдэл:

Баярлалаа.Сайхан зөвлөгөө байна.
Бичсэн: Ariuna хэзээ: 11:43, 2011-02-22 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)