2011-02-22,11:21

Эрүүл хүнс аюулгүй хэрэглээ


Нүүр хуудас « Эрүүл хүнс « Хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, аюулгүй хэрэглээ Хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, аюулгүй хэрэглээ Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэх нь хоол хүнсээр дамжих аливаа өвчин эмгэгээс Та өөрийгөө болон гэр бүлээ сэргийлэх чухал алхам болно. Аюулгүй хүнс гэж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй биолог (нян, вирус гэх мэт), физик (яс, шил, цацраг туяа гэх мэт), химийн (хорт бодис, хортон шавж мэрэгч устгагч бодис, химийн бордоо, эмийн бодис) хүчин зүйлс агуулаагүй хүнсийг хэлнэ. Хүнсний аюулгүй байдал нь хоол, хүнсийг зориулалтын дагуу бэлтгэж хэрэглэхэд хүний эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй байх баталгаа юм. Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахад та юу анхаарах вэ? - Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусаагүй эсэхийг шалгах - Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах - Мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг бусад шууд хэрэглэдэг бэлэн бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан зөөвөрлөх - Хөлдөөсөн, хөргөөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөлдөөгч, хөргөгчид хийх эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх ХЭРЭВ ... - Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн; - Сав баглаа боодол нь урагдаж гэмтсэн; - Лаазласан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотолцож байвал; - Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон; - Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн байвал; - Хиам, өндөг, нарийн боов, студень, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай нөхцөлд зарж, борлуулж байвал; - Дэлгүүр борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал; - Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн; бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин, эмгэг үүсгэгч бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байхыг зөвлөж байна. Шинэ хүнсний бүтээгдэхүүн ямар шинж чанартай байдаг вэ? Мах: Тод улаан өнгөтэй, махны гадаргуу нь цэвэр, хуурай, салс өнгөргүй, загсаалтын хальсан бүрхүүл үүссэн, хуруугаар дарахад үүссэн хонхорхой хурдан арилдаг, өөх нь үл мэдэг шаргал туяатай, цагаан өнгөтэй, хатуу, шинэ махнб өвөрмөц, аятайхан үнэртэй байна. Загас: Хайрс нь гялгар өнгөтэй, тунгалаг салсаар бүрхэгдсэн, цэвэрлэхэд хялбар салахгүй, нүд нь тунгалаг, гялгар, ширгээгүй, загалмай нь тод улаан ягаан өнгөтэй, мах нь нягт, хэт зөөлөн биш, уян хатан, гэдэс нь дүүрэн биш, шинэ загасны өвөрмөц үнэртэй байна. Хиам: Бүрхэвч хальс нь бүтэн, хуурай, цэвэр, өнгөргүй, хөгцний үнэргүй, зүсэж үзэхэд таташ нь жигд, нягтшил сайтай, хийн цэврүүгүй, шүүслэг ягаан, өөх нь цагаан өнгөтэй, исгэлэн, гашуун биш, аятайхан амттай байна. Өндөг: Хальс нь хатуу, бүтэн, цэвэр, хэт жижиг биш (удаан хадгалах тусам чийгээ алдаж жижгэрдэг), өнгө, үнэр нь хэвийн байна. Сүү: Ялимгүй шаравтар туяатай цагаан өнгөтэй, аятайхан амт, үнэртэй байна. Зохих хэмжээний өтгөн байх бөгөөд усархаг ба салслаг байж болохгүй. Гурил: Исгэлэн, хөгцөрсөн үнэргүй, гашуун эсвэл чихэрлэг амтгүй, шинэхэн буудайн аятайхан үнэртэй байна. Гурилын зэрэг, нэр төрлөөс хамаарч цагаан шаргалаас цааралдуу боровтор өнгөтэй байж болно. Сайн чанарын гурил нь хуурай байх бөгөөд гартаа атгаад тавихад бөөгнөрөлгүй, амархан бутардаг байна. Будаа: Харлаж цоохортоогүй, хөгцний үнэргүй, гашуун, хөгцөрсөн амтгүй, хортон шавж, мэрэгч, тэдгээрийн өт, авгалдай, ялгадасаар бохирлогдоогүй байна. Жимс, хүнсний ногоо: Цэвэр, бүрэн бүтэн, хэлбэрээ алдаагүй, хортон шавж, мэрэгч, ургамалын өвчний улмаас гэмтэж муудаагүй, ялзраагүй, хөгцгүй, гадны аливаа үнэргүй, хөлдөөгүй, хатаагүй байна. Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо чанар, шинэлэг байдлаас гадна бүтээгдэхүүний найрлага, тэжээллэг чанар, нэр төрөл олон байх нь чухал болохыг мартуузай.
бичсэн: togsoo төрөл: suragch | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 384

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)