2011-02-22,11:29

Жингээ хасахад хориглох 10


Нүүр хуудас « Жингээ барих, хасах « Жингээ хасахад хориглох 10н зүйл Жингээ хасахад хориглох 10н зүйл 1. Өглөөний цайгаа уухгүй байх Өглөөний цай нь хүний өдөрт идэх хамгийн чухал цай юм. Хүн өглөө босоход ихэнх нь 10-12 цагийн туршид хоол идээгүй байдаг, иймээс хүний цусан дахь сахарын хэмжээ маш бага болсон байдаг юм. Өглөөний ундаа уугаагүйгээс болж хүн өдөржингөө жижиг зүйлээр хооллож цусны сахарын хэмжээг мөн энергээ ихэсгэх гэдэг байна. Энэ нь юунд хүргэж болзошгүй вэ гэвэл маш илчлэгтэй хооллож биед хэрэгтэй байгаа саахарын хэрэгцээг хангахад хүргэж болох юм. Жишээ нь: жигнэмэг, жижиг талх, нарийн боов гэх мэт... Өглөөний ундаа мартахгүй байх нь нэн чухал гэдгийг сануулъя. Судлаачдын үзсэнээр өглөөний цайгаа уудаггүй хүмүүсээс, уудаг хүмүүс нь өдрийн туршид бага илчлэгтэй хооллож жингээ илүү үр дүнтэй хасаж чаддаг байна. Өдөр бүрийг заавал өглөөний цайгаа ууж эхлэж байхыг зөвлөж байна. 2. Цагаар хооллохгүй байх Хүн цагаар хооллохгүй дуртай цагтаа хооллосноор өөрт маш муу зуршилтай болох бөгөөд дуртай цагтаа хооллох нь маш богино хугацаанд таныг таргалуулж, эрч хүчийг тань алдагдуулж, эрүүл мэндийг чинь муутгах юм. Та өөртөө зориулан цаг гаргаж хоол хийж идэх нь маш энгийн зүйл нь мэдээж. Өглөө 15 хан минут өөртөө зарцуулан өглөөний ундаа бэлдэх нь таны эрүүл мэндэд маш тустай юм. 3. Хоол эргүүлэх Дэлхийн хувьд авч үзвэл хоол эргүүлдэг хүмүүсийн ихэнх нь өсвөр насныхан байдаг. Тэд хөргөгчний хажуугаар онгойлгож харахгүйгээр өнгөрч чаддаггүй. Тэдний хурдацтай өсөлт болон эрч хүчтэй байдал нь тэдний биед ихээхэн илчлэгийг шаардаж байдаг. Харин энэ зуршлаасаа салж чадахгүй насан туршдаа явсаар ихээхэн муу үр дагаварт хүрч эрүүл мэнд болон биеийн галбирын хувьд зөв зохисгүй үр дүнд хүрэх тохиолдол их бий. Самар, жигнэмэг, хэдэн халбага самарын тос, жимсний шүүс гэх нь ямар ч нөлөөгүй мэт сонсогдовч нийтэд нь зөв зохисгүй хэрэглэвэл өдөрт нэмэлт хэрэггүй хэдэн зуун калорийг таны биед шингээх болно. Үүнээс болж жилд дунджаар 10 кг та нэмж ч болзошгүй юм. 4. Санаандгүй идэх Бид хичнээн удаа хагас ухаанаа алдсан байдалтай зурагт үзэж байхдаа, утсаар ярьж байхдаа, ном уншиж байхдаа урдаа тавьсан самар, хайрцагтай жигнэмэг гэх зүйлүүдийг идсэнээ гэнэт ухаардаг бол? Мэдээж маш олон гэж таамаглаж байна. Идэх гэдэг нь туслах зүйл ер байж болохгүй- энэ нь үргэлж төвлөрсөн байдалд байх ёстой. Хоолыг анхаарал сарнихгүй нөгцөлд буюу зурагт, компьютер, видео тоглоом, утаснаас хол хоолны ширээндээ сууж идэж байх хэрэгтэй. Энэ нь таныг үргэлж анхааралтай хэр их хэмжээгээр идэж байгаагаа хянахад туслах болно. 5. Түргэн идэх 18-р зууны алдарт эрдэмтэн Жонсон нь хоолыг хүн 32 удаа зажилсаны эцэст залгиж болно гэж хэлсэн байдаг. Энэ нь хэт их сонсогдож байгаа боловч үүний ард нэн чухал үнэн байгаа хэрэг. Бидний ихэнх нь хэт түргэн хооллодог шүү дээ. Тархинд цадсан гэсэн мэдээлэл ирэх гэж 30-40 мин болдог. Хэрэв түргэн идвэл та идэх ёстой хэмжээнээс хэтрүүлэн иднэ гэсэн үг юм. Үүнийг яаж зохицуулах вэ гэвэл удаан, тайван тархи тань тэрхүү мэдээллийг хүлээн авч байхаар идэх хэрэгтэйг зөвлөж байна. Энэ нь газар дундад тэнгисийн хүмүүсын таргалалт яагаад бага байдгийг тайлбарлаж чадаж байгаа байх- тэд хоолыг маш удаан иддэг. Хоолны цаг нь зөвхөн өлсгөлөнгөө дархад биш найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ өнгрөөж хоолыг тав тухтай амтархан идэхэд зориулагдсан гэж үзэж болно. Өөрийхөө хүссэнээс их идээгүйгээ мэдэхийн тулд – удаан идэж байгаа зүйлээ тааваараа идэх хэрэгтэй. Хоолоо нэг халбагадаад амтыг нь мэдэрч идээрэй. 6. Бага зүйл уух Таны ам цангаж байгаа үед та аль хэдийн усгүй болсон байдаг гэдгээ мэдэх үү? Таны биенд хэрэгтэй 2т буюу хүчил төрөгчийн дараа ордог зүйл нь ус юм. Бидний биеийн 70% нь ус байдаг бөгөөд өдөрт 8 аяга ус ууж байж түүнийгээ нөхөж байдаг. Гэхдээ бидний ихэнх нь юм уух зав гаргалгүйгээр явсаар өдрийг биенд байх шаардлагатай усгүйгээр өнгөрөөдөг. Усгүй байх нь биеийг сульдуулж өлсгөж шингэн уух ёстой байтал хоол идэхэд хүргэдэг. Бидний бие организм өлсөөгүй цангаж байгаа гэдгийг анхаараарай. Тэгэхээр үргэлж биедээ ус авч явж биендээ шаардлагатай усыг нь өгч байх хэрэгтэй. Зөв зохистой ус уух нь өлсөлтийг зохицуулж биеийн жингээ хасахад тань туслах болно. 7. Дасгалын дараа өөрийгөө урамшуулах Биеийн жин хасах дасгал тогтмол хийх нь маш үр дүнтэй гэдэг. Яг үнэндээ дасгал хийх нь биеийн жинг барьж эрүүл мэндийг сайжруулдаг ч гэлээ жингээ хасахад энэ нь нээх их нөлөөгүй. Хэр их дасгал хийж 0.5 кг хасахыг танд зөвлөхөд, хэрэв та 72 кг жинтэй бол 107 км, 60 кг бол 84 км алхах хэрэгтэй гэсэн үг. Энэ нь ихэнх хүмүүсийн хувьд цаг зав их шаардсан хэцүү асуудал юм. Нэг газраас нөгөө рүү алхах машинаа гараараа угаах нь хэдхэн л калорийг шатааж чадна. Тэгэхлээр хэрэв та жингээ хасах гэж дасгал хийж байгаад шагналд нь өөртөө жигнэмэг өгвөл бүүр л их калорыг нэмнэ л гэсэн үг. Жин хасахад 90% нь зөв хооллолт 10% нь дасгал хийх байдаг юм. 8. Тавгаа цэвэрлэх Үеийн үед биднийг хоолоо битгий үлдээж идэж бай гэж хэлдэг байсан. Энэ нь бидэнд нөлөөлж зуршил болж сүүлдээ жин нэмэхэд нэмэр болдог. Бид зөвхөн өөрийнхийгөө дуусгаад зогсохгүй, хүүхдүүдийнхээ үлдээсэн үлдэгдэл хоолыг хүртэл иддэг шүү дээ. Би бас л ийм зүйл хийдгээ нуулгүй хэлье. Гэхдээ энэ нь өлөө дарахад шаардлагатай хоолны хэмжээнээс хэт давсан хоол идэхэд хүргэдэг. Өөрийнхөө тархи болон гэдэс цадахад больдог - үүнийг л заншил болгох хэрэгтэй, хэр их хоол тавган дээр чинь байгаагаас шалтгаалахгүй. Үлдэгдэл хоолыг гэдсэндээ хийхийн оронд хөргөгчинд хийж болно шүү дээ. 9. Өлөн явах Хүн төрөлхтөн биднийг буруу цагт нь зөв зүйл хийлгэх гэж оролдох тохиолдол бий. Хэрэв хоол идсэн цатгалан үедээ хоол ундны юм цуглуулах бодол маш бага орж ирдэг харин өлссөн байгаа үед хоол ундны юм цуглуулах талаар бодоход маш зөв санаа мэт санагддаг. 10. Сахар ихтэй, илчлэг ихтэй бүтээгдэхүүнүүд Бидний амьдралд амралт, зугаалга, баярт үйл явдал гээд бүх тохиолдолд хоол маш том үүргийг гүйцэтгэж байдаг. Жишээ нь хурим, цагаан сар, наадам, төрсөн өдөр гээд л үзэхэд тус тусын онцлог болсон хоолтой байдгийг бид мэднэ. Энэ бүхэнд байнга голлох байрыг эзэлдэг торт, чихэр, жигнэмэг гэх зүйлүүд маш их сахар өөх тос илчлэгтэй байдаг, энэ зүйлүүд л бидний таргалалтын гол шалтгаан бөгөөд жинтэй холбоотой өвчингүүд болох чихрийн шижин зүрхний өвчнүүд үүнээс шалтгаалан үүддэг. Бид энэхүү зүйлсийг шагнал болгон идэх биш харин шийтгэл болгон ашиглавал зүйтэй. Үүний оронд калори өөх тос багатай зүйлсийг сонгосон нь таны хувьд зөв сонголт байх болно. Шинэхэн жимс, сахаргүй илчлэг багатай тараг, мөхөөлдөс нь харьцангуй зөв сонголт болж чадна.
бичсэн: togsoo төрөл: bagsh | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 240

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)